БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Чен Ир, Пхеньянд айлчлан тоглож байгаа оросын «Оркестра ХХ1 века» болон Солонгосын симфон найрал хөгжмийн хамтарсан концертыг өчигдөр орой үзлээ. Хоёр улсын төрийн дуулалаар эхэлсэн энэ концертыг БНАСАУ-д өргөн тэмдэглэдэг майн нэгний баярт зориулсан байна. Концертын хөтөлбөрт, орос, солонгосын хөгжмийн зохиолчдын бүтээл орсон байна.