Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл Агуу их, Эх орны дайны ахмад дайчдад илүү их анхаарал хандуулахыг Орос улсын төр засагт уриаллаа. Түүний хэлснээр, ард түмэнд өрөө төлж чадах тийм эдийн засгийн системийг бий болгох хэрэгтэй байна. Дайны үед эх орныхоо төлөө цусаа урсгасан хүмүүс өнөөдөр нэн хүнд амьдарч байна гэдгийг Тэргүүн хамба санууллаа. Белгород хотод нээгдсэн Бүх дэлхийн оросын ард түмний сүм хийдийн салбарыг нээх ажиллагаан дээр тэрээр үг хэлсэн юм.