Экспо-2010 Бүх дэлхийн үзэсгэлэнгийн Орос улсын асарт эхний өдөрт л 20 мянга гаруй хүн ирсэн байна. 6000 хавтгай дөрвөлжин метр талбайд барьсан энэ байгууламж дундаа шоо дөрвөлжинтэй тойроод 12 алтадсан цамхагтай бөгөөд нарыг санагдуулж байна. Энэ төслийг зохиогчид Үл мэдэхийн адал явдал номыг зохиосон хүүхдийн зохиолч Николай Носовын бүтээсэн Нарны хотыг төслийнхөө үндэс болгосон байна. Оросын үндэсний асарыг үзэхээр ирсэн гурван хүний нэг нь хүүхэд байна. Энэ оны 10-р сарын 31 хүртэл үргэлжлэх ЭКСПО-2010 үзэсгэлэнд 70 сая хүн ирнэ гэж үзэж байна.