Нью-Йоркийн Таймс-сквер төв талбайд үйлдэх гэж байсан алан хядах ажиллагааг таслан зогсоолоо. Тэнд байсан жип шатсан бөгөөд дараа нь машин дотроос бөмбөг илрүүлсэн байна. Гудамжинд футболка зардаг Вьетнамын дайны ахмад дайчин, дарины үнэр үнэртсэн тул цагдаа дууджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр машин дотор пропан-бутан хийтэй 3 баллон, 2 канистр бензин, цагны төхөөрөмжтэй дэлбэрэх бодис, шатсан төмөр утас олдсон байна.Гал сөнөөгчид түймрийг унтраасны дараа Таймс-скверээс хүмуусийг нүүлгэн шилжүүлэх ажлыг цагдаагынхан хийсэн байна. Мөрдөн байцаах ажилд ФБР оролцож байна.