ОУВС, ЕХ-ны тусламжийн хариуд Грек улс шинэчлэл хийхийг зөвшөөрлөө. 300 тэрбум өрөө зах зээлийн замаар буцааж төлж чадахгүй болсон тул улс дампууралын ирмэгт тулаад байна. ОУВС, ЕХ-той хийсэн хэлэлцээрийн явцад талууд, Афинд 3 жилийн дотор 160 тэрбум долларын зээлийг бага хүүтэйгээр олгох зөвшөлцөөнд хүрсэн байна. Грекийн засгийн газар улсын зардлыг багасгаж, улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэхээр амлалт авсан байна. Улсын байгуулагад ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэгдуулэхгуй байх, тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх, татварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд оржээ. Өчигдөр жагсаал хийсэн грекийн ард түмэн болох гэж байгаа шинэчлэлийг ойлгохыг хүсэхгүй байна.