Евротурын төгсгөлийн шатны 2 дахь тоглолтод Оросын хоккейн шигшээ баг Шведийн багыг 4:2 харьцаатайгаар хожлоо. Оросын шигшээгийн энэ ялалт Ванкуверийн олимпын дараа 2 дахь ялалт нь боллоо. Евротур 5-р сарын 2-нд өндөрлөх бөгөөд Оросын шигшээ хамгийн сүүлд Чехийн багтай тоглоно. Оросын шигшээгийн хувьд Герман улсад 5-р сарын 7-нд эхлэх дэлхийн аврагын өмнөх сүүлчийн тоглолт энэ болно.