Тоот системийн удирдлагатай «Прогресс» ачаа тээврийн 5 дахь хөлөг өнөөдөр ОУСС-д автомат горимоор залгагдаж чадсангүй. Москвагийн цагаар 22.30 минутад ОУСС-ийн дарга Олег Котов, «Прогресс М-05М» ачааны хөлгийг «Пирс» модульд гар горимоор залгалаа. Ачааны хөлөг, хүнс, ус, ариун цэврийн хэрэгсэл, түлш, төрөл бүрийн тоног төхөөрөмж, багынханд зориулсан бэлэг зэрэг 2.5 тонн ачаа ОУСС-д хүргэжээ.