Европын хэд хэдэн опронд болсон майн нэгний жагсаал эмх замбраагүй байдал үүсгэж цагдаа нартай мөргөлдснөөр өндөрлөжээ. Гүн хямралд ороод байгаа Грек улсад, ОУВС-ийн дарамт дор засгийн газрын явуулж байгаа төсвийн хатуу бодлогын эсрэг жагсаал боллоо. Германы нийслэлд шинэ фашистуудын эсрэг жагссан хэт зүүний хөдөлгөөний талынхан хууль сахиулах байгууллагын талынхантай зодолджээ. Франц, Итал улсуудад төр засгийн эдийн засгийн бодлогын эсрэг жагсаал цуглаан болжээ.