Нефтийн тавцангийн ослоос болж Мексикийн буланд асгарсан нефтийн толбо нэг хоногт 3 дахин томорлоо. Луизиан мужийн эрэгт нефть цуглуулж байгаа ажил цаг агаараар муудснаас болж хүндэрлээ. Хүчтэй салхи болон давалгаа толбыг тогтоон барих хязгаарлагчийг авч шидэж байна. Мексикийн буланд 4-р сарын 20-нд British Petroleum компанын нефтийн тавцан дээр одоогоор тогтоогдоогүй байгаа шалтгаанаар дэлбэрэлт болсон юм. 11хүн амь үрэгдэж, тавцан өөрөө живсэн байна.