Бямба гаригт ҮЭ-ийн зохион байгуулсан майн 1-ний жагсаалд бараг 1 сая 800 мянган хүн оролцлоо гэж Оросын бие даасан ҮЭ-ийн холбооноос мэдээллээ. Якутск, Краснадор, Ижевск, Пермь хотуудад хамгийн өргөн олныг хамарсан жагсаал болсон ба тэнд 50000 хүн оролцжээ. Санкт-Петербургт жагсаалд 25 мянган хүн оролцсон байна. Москвад мөн тооний хүмүүс жагссан байна. Мурманск мужийн ҮЭ-ийнхний жагсаалд норвегийн нөхдүүд нь оролцсон байна. ЗХУ-д энэ өдрийг олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр гэж тэмдэглэдэг байсан билээ. Цаг хугацааны эрхээр энэ баяр улс төрийн мөн чанараа алдсан бөгөөд 1992 онд Орос улсад энэ баярыг хавар, хөдөлмөрийн баяр гэж нэрлэсэн юм.