Рублиэр тооцоо хийх олон улсын санхүүгийн төвийг Оросод байгуулах ажлийг хурдавчлах үүднээс 6-р сарын 1 хүртэл ажлын хэсгийг бий болгохыг ерөнхийлөгч Д.Медведев даалгалаа. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. 4-р сарын 20-нд болсон эдийн засгийн асуудлаархи зөвлөлгөөний дүнгээр гаргасан даалгаварын цэсийг Д.Медведев батласан гэж тэнд өгүүлжээ. Гадаадын ийм тевүүдийн үйл ажиллагааны практик, эрх зүйн зохицуулалт зэргийг харгалзан үзэж Орос улсад ийм санхүүгийн төв байгуулах ажлын төлөвлөгөөг бэлтгэхийг ерөнхийлөгчийн дэргэдэх санхүүгийн зах зээлийн хөгжлийн зөвлөлд болон Москва хотын засгийн газарт даалгасан байна.