Дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа явдал Орос улсад эерэгээр нөлөөлж байна. Энэ жил Орос орны ДНБ, 4 хувиар өсөх ба 2011 онд бүр илүү өснө. Энэ тухай, Нью-Йорк хотод тараасан «Мудиз» рейтингийн агентлагын тайланд өгүүлсэн байна. «Оросын эдийн засаг одоо сэргэж байна гэж бүгд ярьж байна. Нефтийн үнийн өсөлт, төлбөрийн балансын идэвхитэй сальдог сэргээж, рублийн ханшийг дээшлүүлж, одоо өндөр хэвээрээ байгаа инфляцитэй тэмцэхэд нь туслаж байна» гэж «Мудизийн» дэд ерөнхийлөгч Дитмар Хорнунг мэдэгдлээ.