Украин улсад зориулсан оросын хийн гадгаш гаргах гаалийн татварыг тэглэлээ. Зохих тогтоолд Орос улсын ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ баримт бичигт заасан тэглэх гаалийн татвар нь 2010 онд нийлүүлэх 30 тэрбум хүртлэх шоо дөрвөлжин метр хий мөн 2011-2019 он хүртэл нийлүүлэх 40 тэрбум хүртлэх шоо дөрвөлжин метр хийнд хамаарна. 2010 оны 4-р сарын 1-нд үүссэн эрхийн харьцаанд энэ тогтоол бас хамаарна. Гаалийн татварыг тэглэсэн явдал Украин улсад оросын хийг хямд үнээр худалдан авах боломж олгож байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн 4-р сарын 21-нд Харьков хотод хийсэн ажлын айлчлалын үеэр энэ хэлэлцээрийг байгуулсан билээ.