Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Нальчик дахь морин тойруулгын газар болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгаж, Кабардино-Балкарид олон нийтийн хэв журам сахиулахыг Холбооны Аюулгүй байдал, Дотоод хэргийн яаманд үүрэг болгосон юм. Д.Медведев бямба гаригт Кабардино-Балкарийн ерөнхийлөгч Арсен Каноковтай утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Тус бүгд найрамдах улсад олон нийтийн хэв журмыг сахиулахад ямар арга хэмжээ авч, хохирогчдод ямар тусламж үзүүлж байгаа талаар Д.Медведевт уламжилсан юм. Хэвлэлийн албаны мэдээлснээр Д.Медведев энэ хэргийг мөрдөн шалгахыг ОХУ-ын Дотоод хэргийн яам, Холбооны Аюулаас хамгаалах яаманд үүрэг болгосноо мэдэгдлээ.