0Улаан талбайд 5-р сарын 9-нд болох парадад 11500 орчим хүн оролцоно. Парадын командлагч генерал Валерий Герасимов “Эхо Москвы” радиод энэ тухай мэдэгдэв. Ёслолын арга хэмжээнд урьд байгаагүй тооны бие бүрэлдэхүүн, техник оролцох юм. Москвад болох парадад оролцохоор 13 орны цэрэг иржээ. Домогт “Норманд-Неман” сөнөөгч хорооны анги нэгтэл Франц улсыг төлөөлж байна. 1945 онд Эльба голд зөвлөлтийн цэргийг угтсан нэгдлийн цэргийн албан хаагчид АНУ-ыг төлөөлөн парадад оролцоно.