Орос улсын тэргүүлэх 100 улс төрчийн үнэлгээг нийтэлжээ. Шүүх систем, хяналтын багууллагын төлөөлөгчдийн байр суурь бэхжсэн, дотоод болон мэдээллийн бодлого хариуцсан улс төрчдийн нөлөө нэмэгдсэн хандлагатай байна. Нэрд гарсан улс төрч, улс төрийн бодлого боловсруулагчид, хэвлэл мэдээлийн шинжээч, улс төрийн хүчний төлөөлөгчдөөс бүрдсэн бүлэг сар бүр шилдэг улс төрчдийн үйл ажиллагааг дүгнэн жагсаадаг. Шинжээчдийн дунд явуулсан санал асуулгын дүнд түшиглэн энэ жагсаалтыг гаргадаг. Санал асуулгыг хаалттай анкетын аргаар явуулдаг. Энэ баримт бичиг голдуу гурван зангилаатай байдаг гэж улс төрийн байдлын төвийн ерөнхий захирал Михаил Виноградов хэллээ. В.Путин болон Д.Медведев нар нэг, хоёрдугаар байрт орсон эхний зангилаа байна. Голдуу В.Путин эхний байрт ордог. Миний бодлоор Д.Медведевийн хувьд дөрөвдүгээр сард арай амжилттай байсан болов уу. Барак Обаматай хийсэн яриа хэлэлцээ, Польштай харилцаагаа ойртуулсан зэрэгээс Орос улсын ерөнхийлөгч нэлээд дорвитой, ирээдүйтэй хүн болохыг баталж байна. В.Путин ч ялгаагүй хэд хэдэн амжилтанд хүрсэн. Украинтай хийн асуудлаар хамтран ажиллах нөхцлийг өөрчилсөн, европт хийсэн яриа хэлэлцээ зэргээс Орос улсын ерөнхий сайд гол хүний нэг болох нь харагдсан. Хоёр дахь зангилаа эхний таван байрт орсон улс төрчид юм. Эхний таван байрт Сангийн сайд Алексей Кудрин, засгийн газрын дэд сайд Игорь Сечин, ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч дарга Владислав Сурков нар байна. Ерөнхийдөө тэд сүүлийн жил эхний байрт хангалттай тогтвортой байна. Тэднээс Алексей Кудрин тэргүүн байрт оржээ. Гурав дахь зангилаа жагсаалтад багтсан бусад хүмүүс юм. Тухайлбал улс төрчдийн дунд бизнес эрхлэгчид ямар байр эзэлж байна вэ? Ерөнхийлөгчийн байр суурь сүүлийн үед зөвхөн бэхжиж байсан ч, Д.Медведев В.Путинээс түрүүлж чадсангүй. Ерөнхий сайд жагсаалтыг тэргүүлж байна. Орос улсын коммунист намын дарга Геннадий Зюгановын байр суурь тогтвортой байгааг шинжээчид тэмдэглэж байна. Тэрээр жагсаалтын 30-р байрт, Либерал-ардчилсан намын дарга Владимир Жириновский жагсаалтын 51-р байрт оржээ. Парламентын дээд танхимын дарга, “Шударга Орос улс” намын тэргүүн Сергей Мироновын нэр хүнд өсч, 100 хүний нэрсээс 38 бичигджээ. Москва хотын дарга Юрий Лужков 26-р байрт байна. Дөрөвдүгээр сард гаргасан жагсаалтад шинээр орсон хүний нэг нь Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев юм. Тэрээр жагсаалтын 98 бичигджээ. Засгийн газрын дэд сайд Александр Косачев жагсаалтад байр сууриа нэлээд бэхжүүлсэн байна. Түүнийг Олимпийн хорооны даргын албан тушаалд нэр дэвшүүлснээс нөлөө нь нэмэгдсэн гэж шинжээчид тайлбарлаж байна. Улс төр, эдийн засгийн харилцаа холбооны ерөнхий захирал Дмитрий Орлов үнэлгээний жагсаалтад дүн шинжилгээ хийж байна. Шүүх системийн төлөөлөгчид, хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн байр суурь бэхжиж байгааг бид ажиглаж байна. Сангийн сайд Алексей Кудрин жагсаалтын гуравдугаар байрт дахин орсон нь улс төрийн үйл явц, улс орны санхүүгийн бодлогод тэр дорвитой нөлөөтэй болохыг гэрчилж байна. Дөрөвдгээр сард гаргасан жагсаалт шуугиан дэгдээсэнгүй гэж шинжээчид үзэж байна. Үндсэндээ хэдэн жилийн тэртээ тогтсон оросын улс төрчдийн тэр байдлыг д дахин харууллаа.
Орчуулсан Г.Нарангарав