0Оросын Алс Дорнодын Амур мужид Ялалтын баярыг тохиолдуулан интернет вэб хуудас бүтээжээ. Орон нутгийн хэд хэдэн хэвлэлийн сурвалжлагчид вэб хуудаст нэгэн зэрэг мэдээлэл тавьж байна. Ахмад дайчид, тэдний ар гэрийнхэн гэрэл зураг, нийтлэл илгээж байна. Ойрын үед вэб хуудаст ахмад дайдчын захидал, фронтын түүхийн хуудас булан нээнэ. Вэб хуудас бүтээгчид дайны баатаруудад дээд зэргийн технологийн бас нэг бэлэг барина. Тэд 5-р сарын 9-ийн өмнө Алс Дорнодын таван хоттой дүрсээр шууд холбоо барих боломж бүрдүүлнэ. Ингэснээр ахмад дайчид нэг хорооны нөхөдтэй шууд холбоо барих ховор завшааныг эдэлнэ.