0Сибирийн дөрвөн бүс нутагт өнгөрсөн шөнө үеэр болжээ. Эрхүү, Новосибирск, Кемерово муж, Красноярскийн хязгаар зэрэг гамшгийн бүст 300 гаруй хүн байжээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Зарим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хур тунадас их унаснаас үер буусан Кемерово мужид байдал нэлээд хүнд байна. Аврагчид үерийн бүст цахилгаан түр тасалж, инженерийн ажил явуулахын зэрэгцээ үерийн усанд автсан орон сууцанд хүн үлдсэн эсэхийг шалгаж байна.