ЗХУ-ын тэнгэрт хагас зуун жилийн тэртээ унагасан U-2 америкийн тагнуулын нисэх онгоцны нисэгчийн хүү Орос улсад ирлээ. АНУ-д “хүйтэн дайны” музейг үндэслэн байгуулсан бага Фрэнсис Пауэрс тэр үйл явдлын ойн өмнөхөн оросын пуужингийн довтолгооноос хамгаалах систем зохион бүтээгчидтэй уулзлаа. С-75 пуужин U-2 нисэх онгоцыг унагаж, Вьетнамын тэнгэрт дайнд ялсан гэж зенитийн цогцолборыг зохион бүтээгчдийн нэг Карл Альперович тэмдэглэв. Талууд дурсамжаасаа хуваалцаж, гар барив. Фрэнсис Пауэрс 1960 оны 5-р сарын 1-нд тухайн үед АНУ-д байсан пуужингийн системийн хэрэгсэл үл хүрэх 20 мянган метрийн өндөрт нисч байжээ. Нисэх онгоцыг унагахад нисэгч онгоцноос мултарч, дараа нь түүнийг баривчилсан байна. Хоёр жилийн дараа түүнийг Берлинд зөвлөлтийн тагнуулч Рудольф Абелиар солилцжээ.