0Орос улс газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламжийн хоёр дахь хэсгийг Хятадад хүргэлээ. Тусламжийг Ил-76 тээврийн нисэх онгоцоор Сычуань мужид хүргэж, тэндээс хятадын баруун хойд хэсгийн Цинхай мужид аваачина. Нисэх онгоцонд нийт 28 тонн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж байна. Хөнжил, майхан, хүнсний бүтээгдэхүүн, дизель генератор зэрэг хүмүүнлэгийн тусламж ачсан эхний нисэх онгоц долоо хоногийн өмнө тэнд очжээ. Цинхай мужид 4-р сарын 14-нд 7,1 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Үүний улмаас 2 мянга гаруй хүн үрэгдэж, 100 мянга орчим хүн орох оронгүй болсон тухай ИТАР-ТАСС агентлаг уламжлав.