Шанхайд болж байгаа ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн Оросын танхимын үзмэрийг хятадууд их сонирхож байна. Танхим ажиллаж эхэлснээс хойш эхний 30 минутанд хүмүүс тийш орохоор цамхагийг тойроод дараалан зогсчээ. Үзэсгэлэнгийн оросын танхимын үйл ажиллагаа эхэлснийг бэлэгдсэн далбаа өргөх ёслол, танхимын ер бусын архитектур, Орос орныг сонирхох зэргээс Шанхайчүүдыг оросын үзмэр ийнхүү татаж байна. ЭКСПО үзэсгэлэнд “Оросын ордон” 6,5 мянган ам метр талбайд ирээдүйн хотын үзэл баримтлалыг харуулсан байна. Дэлгэцэнд орос хүүхдүүд эрчим хүч, сансрын салбар дахь шинэ технологи, оросын эрдэмтдийн бусад бүтээлийг хятадаар тайлбарлаж байгаа хэсэг үзэгчдийн сонирхолыг их татжээ. Дэлхийн үзэсгэлэн 10-р сарын 31 хүртэл Шанхай хотод гарна. Энэ хугацаанд үзэсгэлэнд 70 сая гаруй хүн ирнэ гэж РИА Новости агентлаг уламжлав.