Хавар болон хөдөлмөрийн баярын өдөр олон улсын сансрын станцын багт амрах зав гарахгүй нь. Сансрын нисэгчид өнөөдөр орой тойрог замд 2,5 тонн гаруй ачаа хүргэх оросын “Прогресс”ачааны хөлгийг станцтай залгана. Ачааны хөлгөөр тогтсон эд зүйлээс гадна олон улсын сансрын станцын багийнханд ойр дотны хүмүүсийнх нь явуулсан илгээмж, шинэ жимс, шоколад зэргийг хүргэж байна. Сэтгэл зүйчид оросын хэсгийн багийнхны “сэтгэл санааг тэтгэх”-ийг мөн бодолцжээ. Тэд тойрог замын хөлгийн номын санд ах дүү Стругацийн зөгнөлт тууж, Владимир Левийн сэтгэл зүйн зөвлөлгөө, Константин Циолковскийн уран сайхан-гүн ухааны уран зохиолыг илгээсэн байна. “Прогресс” ачааны хөлгийг Москвагийн цагаар 22.35 минутанд сансрын станцтай залгана.