Орос улсад хавар, хөдөлмөрийн өдрийг тэмдэглэж байна. Чикаго хотод 1886 оны 5-р сарын 1-нд ажилчид өдөрт 8 цаг ажиллахыг шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулсан үйл явдалтай майн нэгний баяр холбоотой. Цуглааны үеэр цагдаа, ажилчдын хооронд мөргөлдөөн болж, хүний амь эрсдэсэн юм. ЗХУ-д энэ баярыг бүх орны хөдөлмөрчдийн олон улсын эв нэгдлийн өдрийн хувьд тэмдэглэдэг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ баяр улс төрийн шинж чанараа алдсан ч, улс төрийн янз бүрийн хүчний төлөөлөгчид цуглаж, шаардлага тавидаг. Үйлдвэрчний эвлэл, нам, олон нийтийн байгууллага, иргэдийн бүлэг цуглаан хийдэг байна.