Киргизд Ерөнхийлөгчийн аппаратын дарга асан Каныбек Жороевыг баривчилжээ. Түүнийг албан тушаалаа зүй бус ашигласан хэрэгт буруутгаж байна. Одоо тэрбээр мөрдөн шалгах газар байна. Жороев 4-р сарын 6-8-ны үйл явдлын талаар сайн дураар мэдүүлэг өгөхөөр ирэхэд нь  баривчилсан гэж түүний өмгөөлөгч хэллээ. Тэр үед төр засаг болон сөрөг хүчний хооронд мөргөлдөөн гарах үеэр 80 гаруй хүн амь насаа алдсан юм. Үүний улмаас ерөнхийлөгч Курманбек Бакиев засгийн эрхээс огцорч, халдашгүй эрхийг нь хассан юм. Тэрээр одоо Белоруст байна.