БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн тэргүүлж байгаа ЭКСПО-2010 дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр орой москвагийн цагаар 16-18 цагт Шанхайд ёслолын буудлагаар өндөрлөнө. Үзэсгэлэнгийн нээлтэд Францын ерөнхийлөгч Николя Саркози, Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэль Баррозо, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зэрэг гадаадын хэд хэдэн удирдагч оролцоно. Орос улс ЭКСПО-2010 үзэсгэлэнд оролцох ажил хариуцсан зохион байгуулах хороог тэргүүлж байгаа Худалдаа аж үйлдвэрийн сайд Виктор Христенко нээлтийн ёслолд Орос улсыг төлөөлж байна. Дэлхийн үзэсгэлэнг  1851 онд анх Лондонд зохион явуулснаас хойш  бүтэн хагас зуун жил болжээ. Урьд энэ үзэсгэлэн худалдаа аж үйлдвэрийн томоохон үзэсгэлэн ярмаг байсан бол өдгөө туршлага солилцох, техникийн ололт амжилтыг харуулах талбар болжээ. Хөгжиж байгаа орнуудаас Хятад улс хамгийн түрүүнд ЭКСПО үзэсгэлэн зохион явуулж байна. Улс даяар 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас дутахгүй сайн бэлдсэн энэ үзэсгэлэнгийн талаар өндөр сэтгэгдэл үлдээхэд Шанхай хотын 20 сая хүн ам хамаг анхаарлаа хандуулжээ. Шанхай хотод ЭКСПО үзэсгэлэн нээгдэхийн өмнө үзэсгэлэн үндсэн үзүүлэлтээр өмнөхөөс давж гарах нь тодорхой байсан. Үзэсгэлэн хагас жил ажиллахад 100 сая орчим хүн үзэж сонирхох төлөвтэй байна. Шанхай хотоор урсдаг Хуанпу голын хоёр эрэгт ЭКСПО паркийг бараг 6 ам км талбайд байгуулжээ. Энэ талбайд 240 гаруй улс, нутаг дэвсгэр, олон улсын байгууллага үзэсгэлэнгийн танхимаа нээсэн байна. ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн хэдийн албан бус бэлэг тэмдэг болсон “Дорнын титэм” хятадын танхим ЭКСПО-паркад гол байр эзэлж байна. Төв хэсэгт Оросын танхим байна. Үзэсгэлэн албан ёсоор нээхээс өмнө Оросын танхим зочдоо хүлээж авчээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао оросын танхимд хамгийн түрүүнд зочлоход, түүнийг орос  заншлаар  давс, талх барин угтлаа. Хятадын удирдагчийн мэдэгдлээс оросын үзмэр түүнд таалагдсан бололтой. Оросын үзмэрийг олон хүн сонирхож, амжилттай байх нь гарцаагүй гэж Ху Зиньтао тэмдэглэв. Шанхайн үзэсгэлэн “Сайн хот, сайхан амьдрал” уриатай. “Хүүхэд аж төрөхөд сайхан байгаа бол тэр шилдэг хот” гэдэгт үзэсгэлэнгийн оросын хэсгийг зохион байгуулагчид итгэлтэй байна. Өнөөгийн хүүхэд өөрсдөө аж төрөх ирээдүйгээ тодорхойлно. Хүүхэд баяр хөөртэй, ая тухтай аж төрөх мөрөөдлийн зөгнөлт хот маягаар оросын танхимын үзмэрийг зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ Орос улс нэлээд дорвитой зорилтыг шийдэх оросын эрдэм шинжилгээ-техникийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн гэж Орос улсын худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Станислав Наумов тэмдэглэв. Тэрээр оросын танхимын мэдээлэл хангамжийн асуудал хариуцсан юм.  Хотын аж байдлыг дээшлүүлэх оросын технологийг танилцуулах нь үзэсгэлэнгийн оросын хэсгийг гол зорилт юм.Соёлжсон амьдралын үндсийг бүрдүүлж байгаа эрчим хүч, ус зэрэг нөөц хэмнэх технологиос гадна өөр чиглэлийн тухай ярьж байна гэж Наумов тодруулав. Энэ мэдээлэл, анагаах ухаан, тээвэр болон хүн аж төрөх ая тухтай орчин бүрдүүлэхэд дорвитой үүрэг гүйцэтгэж байгаа бусад технологи юм. Инновацийн энэ бүтээлүүд маш энгийн хүүхдэд ойлгомжтой байх гол санаа агуулжээ. Хүүхдийнхээ сэтгэлд ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн талаар сэтгэгдэл үлдээхийг хүсч байгаа томчууд оросын хэсгийг заавал зорих хэрэгтэй гэж Орос улсын худалдаа аж үйлдвэрийн дэд сайд Станислав Наумов хэлж байна. ЭКСПО 2010 үзэсэгэлэнгийн Оросын хэсэг 5-р сарын 1 хүртэл зочдод нээлттэй байна.
Орчуулсан Г.Нарангарав