Мексикийн буланд гарсан ослын улмаас үүссэн нефтийн толбо АНУ-ын эрэг хүрлээ. Энэ толбо тус улсын Миссисипи томоохон мөрний адагт дөхсөн тул бүс нутагт экологийн их гамшиг нүүрлэж байна. Гамшгийг арилгахад 70 хөлөг онгоц, хэдэн арван нисэх онгоц, нисдэг тэрэг, 1000 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. “Бритиш петролеум” өрөмдлөгийн тавцанд 4-р сарын 20-нд дэлбэрэлт болж, үүнээс 2 хоногийн дараа тавцан Луизана муж улсын орчимд живжээ. Тэндхийн сураггүй болсон 11 ажилтан үрэгдсэн байж болзошгүй. Цагаан ордонд энэ ослыг үндэсний хэмжээний онц байдал хэмээн нэрлэж, Луизана муж улсад онц байдал зарлажээ.