0Фашизмаас чөлөөлсөн ой нь европын түүхэнд чухал дурсгалт өдөр хэмээн ХБНГУ-ын канцлер асан Герхард Шредер хэллээ. Гитлерийн Германы дэгдээсэн энэ аймшигт дайнд хуучин ЗХУ-д 27 сая гаруй хүн амь насаа алдсан юм. Энэ дайн герман үндэстэнд ялгаагүй уй гашуу, үхэл авчирсан гэж энэ дайнд эцгээ алдсан Шредер тэмдэглэв. Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгал юуны түрүүнд өнөө үеийнхний хариуцлагыг сэргээж байна. Тиймээс Европ болон хилийн чанадад аюулгүй байдлын хамтарсан бүтэц шаардлагатай гэж канцлер асан тэмдэглэв. Европ, оросын ард түмэнд ижил төстэй сонирхол багагүй бий хэмээн тэрээр үзэж байна. Тухайлбал тэд зэвсэг хураах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, Афганистаны байдлыг тогтворжуулах, Кавказын байдлыг зохицуулахыг сонирхож байна.