Орос улсад энэ оны эхний улиралд 428 мянга гаруй хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн жилийнхээс 1,5 хувиар илүү байна. Үүний зэрэгцээ нялхасын эндэгдэл 2 хувиар буурсан тухай ОХУ-ын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова энэ тухай уламжиллаа. Өнөөгийн байдлаар Орос улсад 142 сая хүн оршин сууж байна. Хүн ам зүйн үзэл баримтлалын хүрээнд төр засаг 2025 онд хүн амын тоог 145 саяд хүргэх бодолтой байна.