БНХАУ-ын бизнесийн нийслэл Шанхай хотод “ЭКСПО-2010” Дэлхийн үзэсгэлэн нээгдэж байна. 19-р зууны дунд үеэс жил бүр зохион явуулж байгаа үзэсгэлэнд хүн төрлөхтний техникийн ололт амжилтыг дэлгэн харуулдаг. Хятад улс олон улсын энэ томоохон арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа Орос улс зэрэг 49 орон үндэсний танхимаа байгуулжээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао пүрэв гаригт 20 бүс нутгийн бүтээгдэхүүнийг тавьсан үзэсгэлэнгийн оросын танхимд ирсэн юм. “Экспо” үзэсгэлэн 5-р сарын 1-ээс 10-р сарын 31 хүртэл ажиллана. Энэ хугацаанд үзэсгэлэнг 100 сая хүн сонирхоно гэж зохион байгуулагчид үзэж байна.