Орос улсын цагийн бүсийг өөрчлөх тухай эцсийн шийдвэрийг намар гаргана гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов сэтгүүлчдэд мэдэгдэв. Өнөөдөр түүний явуулсан улсын комиссийн хурлаар бусад асуудлаас гадна улс оронд цагийн бүсийг цөөлөх боломжийг хэлэлцжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн оны 11-р сард Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтдээ ийм санал дэвшүүлсэн юм. Одоо Орос улсад цагийн 11 бүс байна. Дэлхийн гадаргуу цагийн 24 бүст хуваагджээ.