Орос улс энэ өвөл  хүмүүнлэгийн хямарал нүүрлэсэн Монгол улсад тусалсанд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Орос улсад талархалаа. Тус байгууллагын ерөнхий захирлын орлогч Хе Чаньчуй орос улс ийнхүү тусалсныг “манай хамтын ажиллагааны тод илрэл” хэмээн нэрлэсэн байна. Тус байгууллагад Орос улсын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байгааг тэрээр тэмэдэглэв. Зуд турханы улмаас өлсгөлөнд нэрвэгдэх дөхсөн Монгол улсад туслахыг НҮБ уриалсны хариуд Орос улс 47 тонн үр тариа тус улсад олгожээ.