Оросын удирдаач Валерий Гергиев 2010 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтжээ. Америкийн нэр хүндтэй “Тайм” сэтгүүл энэ жагсаалтыг гаргасан байна. Урлагийн нэрд гарсан зүтгэлтэн тэрбээр жагсаалтын “Жүжигчин, уран бүтээлчид” ангилалын тавдугаар байрт орсон юм. Тус сэтгүүл Гергиевыг оросын хөгжмийн элч хэмээн нэрлэдэг. “Дэлхийн тэргүүлэх удирдаачдын нэг” тэрбээр сонгодог хөгжмийг оросын нийгэмд эргээд чухал байр суурь эзлэхэд хувь нэмэр оруулсан юм.