Киргизийн шинэ удирдлага улс орны үндэстэн хоорондын эв нэгдлийг дэмжинэ гэж тус бүгд найрамдах улсын түр засгийн газрын тэргүүн Алмазбек Атамбаев мэдэгдэв. Киргизийн нийслэлийн захын томоохон дүүргийн тэргүүнээр орос хүнийг томилсон тухай тэрээр хэллээ. “Бид орос хэлтэй иргэдийн төлөөлөгчдөөс Бишкекийн нэг дүүргийн дэд даргыг томилохоор төлөвлөж байна” гэж тэрээр хэллээ. Шинэ засаг захиргаа ямар ч үндэстний төлөөлөгчдөд хүндэтгэлтэй хандана гэж Атамбаев батлав. Удахгүй улс орны байдал тогтворжиж, эдийн засаг хөгжиж эхлэх тул уугуул үндэстнээс бусад үндэстнийг нутгаасаа явахгүй байхыг тэрээр уриалав. Үүнд бүх нөхцөл бүрдсэн гэж тэрээр үзэж байна.