Оросын төр засаг эдийн засгийн бүтцийг өөрчлөх таатай боломжийг алдах ёсгүй. Д.Медведев төсвийн бодлогын асуудлаарх зөвлөлгөөнд хэлсэн үгэндээ пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. Төсвийн зардал эдийн засгийн цаашдын хөгжлийн хэрэгсэл болох учиртай тул нэг рублийг ч үр ашигтай зарцуулахыг тэрээр засгийн газраас шаардлаа. Үүний зэрэгцээ нийгмийн тогтвортой байдлыг хадгалах нь нэн чухал болохыг тэрээр тэмдэглэв. "Хямарлын дараах бодлого үр нөлөөтэй байх эсэх ньманай эх орны эдийн засаг хэрхэн хөгжих, манай орон бүхэлдээ хэрхэн хөгжих зэрэг   бидний бодож тунгаасан шийдвэрээс ихээхээн шалтгаална." гэж төрийн тэргүүн тэмдэглэв.