“Би Монгол орныг их санаж байна” Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал, профессор Тамара Бронская энэ үгийг олонтаа хэлдэг. Бронская энэ төвийг тэргүүлээд хагас жил болж байна. Тэрээр үүний урьд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн орос хэлний төвийг дөрвөн жил тэргүүлсэн юм. Ямагт хээнцэр хувцасладаг, ялдам энэ эмэгтэйг /Тамара Бронская өөрөө хувцасаа оёдог байна/ монголын нийслэлд таних хүн олон. Юуны түрүүнд монголын орос судлаачид түүнийг сайн мэдэнэ. Монгол улсад орос хэл судлах асуудлаар бага хурал, симпозиум, форум зохион явуулахад тэрээр нэг бус удаа тэдэнд тусалсан юм. Энэ төвийн орос хэлний дамжаа дүүргээд оросын их дээд сургуульд сурахаар явсан олон залуус түүнийг сайн танина. Тамара Бронская төрөлх Эрхүү хотдоо ирээд, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбарын бэлтгэл курсын ажлыг хариуцаж байна. “Улаанбаатар төмөр зам” компанийн 60 жилийн ойн баяраар 2009 оны 6-р сард монголын нийслэлд үүнийг нээжээ. Профессор Бронская саяхан Москвад ирсэн юм.  Манай их сургуулийн Улаанбаатар дахь салбарын бэлтгэл факультетад орос хэлний сурах бичиг худалдан авахаар би Москвад ирлээ. “Орос хэл” хэвлэлийн газраас бид 170 ном авсан. Ирээдүйд манай их сургуульд суралцах, мөн одоо тус их сургуулийн Улаанбаатар дахь салбарын бэлтгэл факультетад суралцаж байгаа монгол оюутнууд, мөн өөрийн хүслээр орос хэл судалж байгаа Улаанбаатар төмөр зам компанийн 40 мэргэжилтэнд энэ номыг худалдан авсан. Харин богино хугацаанд монгол хэл судлах сурах бичиг бид Москвагаас ч олсонгүй. Учир нь Улаанбаатар төмөр зам компанид ажиллаж байгаа оросын хэсэг мэргэжилтнүүд монгол хэл судалж байгаа юм. Тэд монголын ажил нэгт нөхөдтэй мэргэжлийн сэдвээр чөлөөтэй харилцахын тулд төмөр замын үг хэллэг судлахыг хүсч байна. Монгол улсад ажиллаж байгаа оросын иргэдийн монгол хэл судлах сонирхол жил ирэх тусам нэмэгдэж байна. Улаанбаатар хотын Троицкийн сүмийн лам Алексей одоо монгол хэл судалж байна. Үүний зэрэгцээ Монгол улсад ажиллаж, аж төрж байгаа, орос хэл судлах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тэгэхлээр монгол хэлний оросын шинэ сурах бичиг нэн шаардлагатай байна. Үүний зэрэгцээ Монгол улсад орос хэл судлах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Эрхүүгийн зам, харилцааны их сургуульд монгол оюутнуудыг хүлээж авахаар бэлтгэж байна. Энэ их сургуульд бүр 1988 онд эхний хэсэг оюутан сурч эхэлж, одоо Улаанбаатар төмөр зам компанид Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн дипломтой олон арван мэргэжилтэн ажиллаж байна. Тус их сургуульд жил бүр 3-4 хүн төсвийн орон тоонд сурдаг. Их сургуулийн багш нар 5-р сард Улаанбаатар хотод ирж, төлбөртэй ангид оюутан сонгон шалгаруулна.  Элсэгчдэд тавих шаардлагыг Монголын боловсрол шинжлэх ухааны яам боловсруулсан гэж Тамара Бронская ярилаа. Орос хэлний шалгалт өгөх шаардлагатай. Бүх оюутан албан журмаар бэлтгэл ангид сурах тул бид маш өндөр шаардлага тавихгүй. Элсэгчдийн математикийн хичээлийн мэдлэгийг дунд сургуулийн хэмжээнд шалгана. Тамара Бронская Улаанбаатар хотод элсэлтийн шалгалт авахад мөн оролцоно. Тэрээр Монголд очихыг тэсэн ядан хүлээж байна. Би Монгол оронд очихыг тэсэн ядан хүлээж байна гэж Тамара Бронская ярилаа. Энэ улсын нэг хэсэг миний зүрхэнд үүрд мөнх үлджээ. Намайг таньж мэддэг монголын бүх орос судлаачдад би мэнд дамжуулж байна. Монгол орон сэтгэлээс минь гарахгүй байна. Тэгэхлээр би энэ улсад гарцаагүй очино. Тамара Бронскийн монгол анд нөхөд түүнтэй уулзахад баярлах байх. Сайн харилцаа, чин сэтгэл ямагт харилцан байдаг.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав