“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Шанхай хотод ЭКСПО-2010 Дэлхийн цогц үзэсгэлэн нээгдэхэд хэдхэн хоног үлдлээ. Үзэсгэлэн 5-р сарын 1-ээс 10-р сарын 31 хүртэл ажиллана. Дэлхийн энэ үзэсгэлэнг 1851 онд Лондонд анх зохион байгуулснаас хойш Орос улс тогтмол оролцож байна. ЭКСПО үзэсгэлэнгийн бүтэн хагас зуун жилийн түүхэнд Орос улсын хэсэг анх удаа хүүхдийн сэдвээр болж байна.  “Сайхан хот, сайхан амьдрал” Шанхайн үзэсгэлэнгийн сэдэв энэ юм. “Хүүхэд сайн сайхан байгаа бол тэр хамгийн шилдэг хот” оросын үзэсгэлэнгийн зохион байгуулагчид үүнийг баталж байна. Үзэсгэлэнгийн Оросын хэсэг энэ уриан дор залуу эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан, хүүхдүүд хамгийн идэвхтэй ажиллана. Оросын бяцхан иргэдийн төсөөлж байгаа үлгэрийн мөрөөдлийн хот болон хувирах юм. Оросын хэсгийн уран сайхны удирдагч, нэрд гарсан дизайнер Борис Краснов ярьж байна. Үзэсгэлэнг зохион байгуулахад бүх оросын уралдаан зохион байгуулсан гэж Краснов ярьж байна. Оросын янз бүрийн өнцөг булан бүрээс сурагчдын илгээсэн хэдэн зуун бүтээлээс ирээдүйн хотын талаар 11 шилдэг бүтээлийг сонгосон юм. Хүүхдийн бүтээлд түшиглэн насанд хүрсэн архитекторч хотын орчны бусад объект, хотын хорооллуудын макетыг бүтээсэн юм. Төслийн үзмэрийн нэг нь автомат харилцаа холбоотой экологид ээлтэй орон сууц юм. Орчин үеийн хотын экологийн байдлыг харгалзавал энэ нэлээд чухал санаа билээ. Бүтээлийн зохиогч, 10 настай Маша Кузнецовын үзэж байгаагаар хот гоёмсог, байшин нь байгалийн нэг хэсэг байх ёстой аж. Машагийн санал бологосон экологид халгүй байшингийн хана нь зөгийн уутыг санагдуулах олон үүрнээс бүрддэг юм. Үүр бүрээс цэцэг гарч, өдрийн турш нарыг даган эргэдэг байна. Хураасан гэрэл нарны хавтан дээр хуримтлагдаж тэндээс гэрт цахилгаан эрчим хүч орно. Цэцгийн аяга борооны усыг тосч, усаар хангана. Үүнээс гадна цэцгийн сараалжин шүүлтүүр гэрт цэвэр агаар орох ердийн агааржуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Экологид ээлтэй байшин гаднаасаа ердийн, үзэмжтэй сайхан харагддаг. Цэлийтэл нээсэн цонхтой байшин байгальд уусч, дэлхий ертөнцийг итгэлтэй харж байгаа мэт харагддаг байна. Тэнд сайхан сэтгэлтэй хүн суудаг нь илэрхий. Бүх хүн байгаль орчиндоо хайр гамтай хандаж сурвал, дэлхийн амьдрал тайван, аз жаргалтай болно гэдэгт Маша Кузнецова итгэлтэй байна. Байгальд ээлтэй энэ байшингийн макетын гэрэл зургийг “Оросын дуу хоолой” радиогийн интернет сайтын хятад хэлний хуудсанд байрлуулсан. Та бүхэнд боломж гарвал Экспо-2010 үзэсгэлэнгийн оросын хэсэгт хүүхдүүдээ дагуулж очихоо мартуузай. Оросын бяцхан иргэдийн бүтээсэн ирээдүйн, өнгө будаг хосолсон хотыг бодитоор нь харах хэрэгтэй.