БНХАУ-ын дарга Ху Зиньтао Шанхайд зохион байгуулж байгаа ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн оросын хэсгийг хамгийн түрүүнд сонирхолоо. Дэлхийн их үзэсгэлэн 5-р сарын 1-нд нээгдэж, оросын хэсэг зочдоо хүлээж авахад бэлэн гэж Үзэсгэлэнгийн оросын хэсгийн мэдээллийн ажил хариуцсан орлогч захирал Алина Суслова “Оросын дуу хоолой” радиод уламжлав.  ЭКСПО-2010 оны үзэсгэлэнгийн хамгийн том хэсгүүдийн нэг нь оросынх байна. Үзэсгэлэнгийн 6000 ам метр талбайд оросын хэсэг байна. Оросын энэ хэсэг цагаан-алтан 12 цамхагаар хүрээлсэн дөрвөлжин хэлбэртэй юм. Энэ цамхагт манай улсын олон үндэстэн, олон соёлыг бэлэгдсэн үндэсний хээ угалзыг дүрсэлжээ. Цагаан алтан өнгө оросын архитектурын түүхэн хэлбэрийг илтгэж байна. Цамхагийн эвдэрсэн шугам нь оросын орчин үеийн хотыг бэлэгддэг. Зохион байгуулагчид   хот нийцтэй, өнгөрсөн, ирээдүй, уламжлал, орчин үеийн технологийн тэнцвэрийг хадгалах ёстой болохыг энэ өнгө аясаар харуулахыг зорьжээ. Улс орнуудын үзмэр хотын соёл иргэншлийн хөгжлийн асуудлыг хөндсөн байна. Үзэсгэлэнгийн Оросын хэсгийг зохион байгуулагчид “хүүхэд оршин байхад сайхан байгаа бол тэр шилдэг хот” гэсэн энгийн үзэл санааг удирдлага болгожээ. Тэд ирээдүйн хотыг цогцлуулах тул Орос улс хүүхдийн ирээдүйгээ өөрсдийнхөөрөө төсөөлж байгаа үлгэрийн тэр хотыг харуулна гэж Алина Суслова ярьж байна.  Хүүхдүүд орчин үеийн хотын саарал өнгө төрхийг эсэргүүцэж, тод будгаар будаж, өөрсдийнхөөрөө дизайныг нь өөрчилжээ. Бид хүүхдүүдийн санаа бодлыг сонсох ёстой. Учир нь насанд хүрэгчид хот төлөвлөхдөө юуны түрүүнд өөрсдийгөө бодож, хүүхдэд нэн шаардлагатай тэр мөчийг харгалздаггүй. Орчин үеийн хот төлөвлөлтөд хүүхдийн зарим санааг ашиглаж болохыг үзэсгэлэнгийн Оросын хэсэг  харуулж байна. Өдгөө инновацийн технологигүй хотын хөгжлийг төсөөлөшгүй. “Росатом” компани ЭКСПО үзэсгэлэнд атомыг энхийн зорилгоор ашиглаж  экологи, нөөц, нийгэм, орчин үеийн том хотуудын бусад асуудлыг шийдэх аргыг танилцуулна гэж Алина Суслова ярьж байна.  “Росатом” компани “Ирээдүй үеийн эрчим хүч” нэрэнд үзмэрээ тавина. Тэнд атомыг энхийн зорилгоор ашиглаж хотын аж байдлыг дээшлүүлэх санал тавих юм. Энэ хурдан нейтрон дахь реактор, бүхэл бүтэн хотыг цахилгаанаар хангах хөвөгч электростанц, ус цэвэрлэх технологи, дээд зэргээр нэвтрүүлэх технологи зэрэг юм. Бидний амьдралд атомын эрчим хүчийг ашиглах цогц алхам юм. ЭКСПО үзэсгэлэн 10-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн дараа ч оросын хэсэг Шанхайд үргэлжлүүлэн гарах тул Хятадын зочид, оршин суугчид оросын соёлтой илүү дотно танилцах боломжтой байна.
Орчуулсан Г.Нарангарав