Оросоос хүүхэд үрчлэх асуудлаар АНУ-тай байгуулах хэлэлцээрийг өнөөдөр америкийн талд танилцуулна. Орос улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов “Россия 24” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. АНУ дахин шалтаг тавивал, Москва гэр бүлийн хуульнаас гадаадын иргэдэд хүүхэд үрчлэх боломжийг хасна гэж хүүхдийн эрхийн омбудсмен тэмдэглэв. Өнөөдөр Москвад хүүхэд үрчлэх асуудлаар хэлэлцээр боловсруулах орос-америкийн зөвлөлгөөн эхэллээ. АНУ-д үрчлэгдсэн орос хүүхдүүдэд удаа дараа эмгэнэлт үйл явдал тохиосны дараа үүнийг боловсруулахаар шийджээ. Хамгийн сүүлд 8 настай Артем Савельев гэгч хүүг хойд эх нь ганцааранг нь, түүнээс татгалзаж байгаа тухай зурвас атгуулаад АНУ-аас Москвад онгоцоор илгээжээ. Хоёр талын хэлэлцээр боловсруулах хүртэл Орос улс хүүхэд үрчлэх үйл явцыг зогсоосон байна.