Мексикийн тохойд 4-р сарын 22-нд живсэн ВР компанийн тавцнаас асгарч байгаа нефтийн 5 дахин хурдан түгж байна. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр өдөр бүр усанд 5 мянган баррель буюу 800 мянган литр нефть асгарч байна. Өдөрт 1000 баррель нефть усанд асгарч байна хэмээн АНУ урьд үзэж байсан юм. Осол гарсан Луизана муж улсын эрэгт хар толбо дөхөж байна. Энэ толб баасан гаригт хуурай газар халихыг үгүйсгэхгүй. Энэ Миссисипи голын сав газрын экологийн системд ноцтой хохирол учруулж магадгүй байна. Нефтийн толбыг зогсоохын тулд эргийн хамгаалалтынхан асгарч байгаа нефтийн хэсгийг шатааж эхлэхээр шийджээ.