АНУ-ын Конгрессын сенат стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай Орос улстай шинэ хэлэлцээ батлах хэлэлцүүлгийг эхэллээ. Хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын сайд асан Уильям Перри, Жеймс Шлесинжер зэрэг өнөөгийн сенатчдыг бодвол энэ салбарт ажлын туршлагатай хүмүүсийг урьж оролцуулсан байна. 1991 оны хэлэлцээрийн оронд баталсан Стратегийн давшилтын зэвсгийн хэлэлцээрт ерөнхийлөгч Д.Медведев, Барак Обама нар 4-р сарын 8-нд гарын үсэг зурсан юм. Орос, АНУ-д нэгэн зэрэг баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон байна.