Орос улсын төв банк 4-р сарын 30-аас арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг жилийн 8,25-аас 8 хувь хүртэл бууруулах тухай Төв банкны гадаад болон олон нийттэй холбоо тогтоох газраас уламжлав. Ингэснээр арилжааны банкууд хэрэглэгчдэд олгох зээлийн хувь хэмжээг бууруулна. Энэ нь юуны түрүүнд цаашид эдийн засаг ялангуяа барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхэд нөлөөлнө.