Орос улс хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Улсын үр тарианы компани “Үр тарианы нэгдсэн компани” нээлттэй хувьцаат нийгэмлэг үр тарианы эхний хэсгийг Монгол улсад илгээлээ. Сибирийн холбооны тойргийн тарианы агуулахаас үр тариаг төмөр замын вагонд ачсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийт дүнгээр 6 мянга орчим тонн үр тариа ачсан 100 гаруй вагон замдаа явж байна. ОХУ-ын засгийн газрын шийдвэрээр Монгол Улсад 56,8 мянган тонн тав дахь ангиллын буудай, бордооны үр тариа-арвайг улсын интервенцийн сангаас олгоно. Тусламжийн бүх хэсгийг зургаадугаар сарын дунд хүртэл хүргэж дуусахаар төлөвлөжээ.