0АНУ-д 2007 онд 850 мянга гаруй оршин суугч гэртээ оросоор ярьдаг байжээ. Энэ хэлээр ярьдаг хүмүүсийн тоо хурдан өсч байна. АНУ-ын хүн амын тооллогын Товчооны шинэ илтгэлд энэ мэдээллийг дурджээ. Энэ тоо 30 жилд тав дахин нэмэгдсэн байна. АНУ-д англи хэл үндсэн хэл байгаа ч, бусад хэлээр ярьдаг хүмүүсийн тоо тууштай өсч байна. Тус улсын 55 сая гаруй оршин суугч гэртээ англиас өөр хэлээр ярьдаг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэ тоо 30 жилд 40 хувиар өссөн байна. Америкт испани, хятадаар ярьдаг хүмүүсийн тоо англиар ярьдаг хүмүүсийн тоонд дөхөж байна.