Орос улс Каспийн тэнгисийн хойд хэсэгт нефть, хийн орд газрыг эзэмших цогц хөтөлбөр, мөн эх газрын усан доорх үргэлжлэх хэсэгт өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж ерөнхий сайд В.Путин Каспийн тэнгисийн оросын хэсгийн орд газрыг эзэмших асуудлаарх Астраханьд болсон зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Тэрээр “ЛУКОЙЛ” компанийн нефть олборлох тавцаны үйл ажиллагааг хараад бахадсанаа илэрхийлсэн юм. Ер бусын экосистемийг хамгаалах зорилт Орос, Азербайжан, Иран, Казахстан, Туркмен зэрэг бүс нутгийн түншүүд хамтран байгуулсан Каспийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын анхаарлын төвд байх ёстой гэж ерөнхий сайд тэмдэглэв.