0Орос улс ДХБ-д элсэхэд АНУ дэмжиж байна гэж америкийн Төрийн Департаментын төлөөлөгч Филип Кроули өчигдөр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шуваловтай уулзасныг ийнхүү тайлбарлав. “Орос улс ДХБ-д элсэхийг бид дэмжиж байна. Гэхдээ Орос улс ДХБ-ын шаардлгад нийцсэн алхам хийх хэрэгтэй” гэж дипломатч хэлэв. Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхийг эрмэлзэж байгаа улс орнууд эдийн засгаа илүү нээлттэй болгож, бизнес эрхэлэх нөхцлийг сайжруулахад хүч чармайлт тавих хэрэгтэй гэж Кроули тэмдэглэв.