Орос улс Арктикийг гүн гүнзгий сонирхож байна гэж ерөнхий сайд В.Путин Франц-Иосфийн цуврал аралд очсоны дараа мэдэгдэв. "Энд Орос улсын аюулгүй байдал, батлан хамгаалах чадварыг хангаж байна. Арктикийн өргөрөгт манай флотын бааз, Алсын нислэгийн эргүүлийн маршрут байна. Энд эдийн засгийн ашигт малтмал олборлох сонирхол байна. Энд Хойд тэнгисийн замын вэр харилцаа холбооны чухал зам, бусад улстай хамтран ажиллах, байгаль орчныг хамгаалх асуудал байна" гэж засгийн газрын тэргүүн мэдэгдэв.