Оросын аугаа их хөгжмийн зохиолч Петр Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик” бүжгэн жүжиг, “Евгений Онегин”, “Гилбэрийн хатан” зэрэг дуурийг цагтаа Монгол улсын дуурь бүжгийн академик театрт үзэх боломжтой байсан. Хөгжмийн энэ шилдэг бүтээлийн зохиолчийн амьдралын талаар “Умард хөрш” сэтгүүлийн 4 дэх дугаараас дэлгэрэнгүй унших боломжтой. Сэтгүүлийг хэвлэж, сонин борлуулах цэгээр худалдаж байна. Сэтгүүлийн нүүрэнд Петр Чайковскийн хөргийг хэвлэжээ. Аугаа их хөгжмийн зохиолчийн ойг тохиолдуулан үүнийг нийтэлсэн байна. Хөгжмийн зохиолч Петр Чайковскийн 170 жилийн ойг 5-р сарын 7-нд тэмдэглэнэ. Сэтгүүл 4-р сарын дугаартаа өөр юуны тухай өгүүлж байна вэ? Эрхэм сонсогчид оо, өнөөдөр бид сэтгүүлд гарсан материалыг та бүхэнд танилцуулна. Сэтгүүлийн эрхлэгч Цацралт энэ дугаарын тоймыг хүргэнэ.  “Умард хөрш” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын ихэнх хэсэг Аугаа их ялалтын 65 жилийн ойд зориулжээ. “Умард хөрш” сэтгүүлийн байнгын буланд гардаг Орос улсын бүс нутгийн тухай материал бидний бодлоор сонирхолтой санагддаг. Сэтгүүлийн 4-р сарын дугаарт Өмнөд Холбооны тойргийн Астрахань муж болон Алтайн хязгаарын Бийск хотын тухай өгүүлжээ. Сэтгүүлийн түүхийн хуудсаар Романовын үе удмын талаар уншигчдад үргэлжлүүлэн танилцуулна. Петр 1 хаантай цусан төрлийн эгч дүүс Орос улсыг 1682-1689 онд захирч байсан Софья Алексеевна Романовын тухай өгүүлнэ. Тэрээр ухаантай, эрч хүчтэй, шударга эмэгтэй байв. Софьягийн байсан хаан ширээнд 10 настай Петр 1 залахад тэрээр сэтгэл дундуур байсныг уншигчид олж мэдэнэ. Тэрээр засгийн эрхийн төлөө хэрхэн тэмцэж, Новодевичийн сүмд амьдрал нь хэрхэн харамсалтайгаар дууссан тухай өгүүлж байна. Сэтгүүлийн дөрөв дэх дугаарын хуудаснаас оросын гарамгай зураач Исаак Левитаны тухай унших боломжтой. Энэ оны 8-р сард түүний 150 жилийн ойг тэмдэглэнэ. 19-р зуунд оросын байгалийн сайхныг орчин цагийн хүмүүст нээсэн Левитан Оросын байгалийн зураачдаас хамгийн нэр хүндтэй нь юм. Түүний уран бүтээлийн замнал 20 орчим жил үргэлжилж, энэ жилүүдэд олон зураач атаархахаар уран бүтээл туурвижээ. Сэтгүүлийн 4 дэх дугаарын “соёл” хэсэгт Монгол улсад сайн мэддэг гайхалтай дуучны тухай өгүүлжээ. Сэтгүүлийн энэ дугаараа “Орос хоол”, “Оросоор ярьцагаая” уламжлалт нийтлэлээр өндөрлөе. Та бүхэн баклажан ногоогоор хоол бэлтгэж сурч, “Зочид буудалд” хичээллэнэ. Эрхэм анд нөхөд өө, “Умард хөрш” сэтгүүлийн 4 дэх дугаарыг уншиж, чөлөөт цагаа аятай тухтай өнгөрүүлнэ гэж бид найдаж байна. Энэ сэтгүүлийг “Российский фонд” Монголын төрийн бус байгууллага эрхэлэн гаргадагийг сануулъяа.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав