Орос улсын олон улсын нисэх онгоцны хорооны техникийн комисс Смоленск орчимд сүйрсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн нисэх онгоцны багийн гишүүдийн дууг таних ажлаа дуусгалаа. Үүний зэрэгцээ нисэх онгоцны хар хайрцаг, газар дээрх хяналтын хэрэгслийг үргэлжлүүлэн шалгаж байна. Польшийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж энэ бүх ажлыг гүйцэтгэж байна. Польшийн ерөнхий сайд Дональд Туск нисэх онгоцны нөхцөл байдлыг шалгасан тухай мэдээллийг өнөөдөр олон нийтэд танилцуулна.