Буриадад төвдийн лам нар Юйшу-Төвдийн автономит тойргийн Цинхай мужид газар хөдлөх үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд “Цагийн хүрд” ном хурлаа. Буддын шашны мяндагтнууд газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслахаар 50 мянган рубль цуглуулсан тухай Буддын шашны төвийн хэвлэлийн албанаас уламжлав. Төвдийн лам нар 10 жилийн өмнө Буриадад “Ринпуче Багшийн” буддын шашны төвийг нээсэн юм. Буддын шашны сонгодог уламжлалыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх нь тус төвийн гол зорилго юм. 2004 онд тус төв сүм барьсан юм. Хятадын уран гартнууд Бээжинд бүтээсэн бурхан буддагийн алтадсан хөшөөг тэнд босгожээ.