0Орос, Белорус, Казахстаны байгуулж байгаа Гаалийн холбоог ДХБ-ын зарчмаар байгуулна. Орос улсыг ДХБ-д элсүүлэх нөхцлийн талаар Вашингтонд яриа хэлэлцээ хийж байгаа Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов америкийн түншүүддээ энэ тухай мэдээллээ. Тэрээр АНУ-д Гаалийн холбооны талаар багц баримт бичиг танилцуулсан юм. Эдийн засгийн шинэ нэгдэл байгуулснаар Орос улсын худалдааны бодлого өөрчлөгдөхгүй гэж Шувалов хэллээ.